Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөр улс даяар хэрэгжинэ

img

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” үндэсний зөвлөгөөн Төрийн ордонд 2012 оны 2 дугаар сарын 09-ны өдөр эхэллээ. Тус зөвлөгөөний үеэр нэгэн шинэ хөтөлбөр хэрэгжихээр болсныг албан ёсоор зарлалаа.             Монголын Хөлбөмбөгийн Холбоо Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоо /FIFA/-той хамтран 3 жил дараалан охид хөвгүүдэд зориулсан “Grassroots” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. “Grassroots” хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд, багачууд тоглож наадах дуртай хүсэл тэмүүллийг зөв чиглэлд оруулан техник, ур чадварыг зааж өгөх, тэдний тоглох орчин нөхцөл, материаллаг баазийг бий болгох, тэдэнд зааж сургах багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх явдал юм.Энэ туршлага дээрээ үндэслэн Монгол Улсын нийт 21 аймаг, 9 дүүрэгт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсноо албан ёсоор зарлалаа.             Хөтөлбөрийг танилцуулахын өмнө Төрийн ордны Их танхимд хөлбөмбөгийн ая дуу эгшиглэн, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний Гоолууд дүрсээр өгөгдөж байлаа. Төлөөлөгч гишүүд хөлбөмбөгийн гайхамшигт гоолын дүрсийг шимтэн үзэж, хөгжөөн дэмжиж суусан байна. Энэ үеэр “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хэмээх хөлбөмбөгийн өмсгөл өмссөн бяцхан охид, хөвгүүд танхимд орж ирлээ.             Энэхүү хөтөлбөрийг Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганболд зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд мэдэгдэхэд алга ташин талархан авлаа.             “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн албан ёсны нээлт болгон МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод футболка, хөлбөмбөгийн алаг бөмбөгийг гардуулан өглөө.             Хөтөлбөр 2012 оны 5 дугаар сарын 01-нээс 2012 оны 9 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэн явагдах бөгөөд Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоо хамтран ажиллахаа мэдэгдээд байгаа билээ.             Ийнхүү 200,000 гаруй охид, хөвгүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эхчүүд хамрагдах Монгол Улс даяар хэрэгжих хөтөлбөр бэлэн боллоо.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Батболдоо ажлаа хий:
Спортыг хүртэл сонгуульд зориулж ашиглан шоу хийхээ зогсоож, ажлаа хий
2012-02-10