Хайрын түүх, зураг, мэндчилгээгээ илгээж хайртдаа бэлэг аваарай
Хэдхэн хоногийн дараа болох гэж буй Гэгээн хосуудын баярт зориулан Шууд.мн сайтын хамт олноос уншигч та бүхнийхээ дунд нэгэн уралдааныг зарлаж байна. Энэ бол шилдэг хайрын захидал, өгүүлэл, гэрэл зургийн уралдаан. Цаг хугацаа, орон зайд үл хамаарах сайхан хайрынхаа тухай өгүүлэл, захиа, гэрэл зургийг та бүхэн манай сайтад илгээгээрэй. Шилдэг өгүүлэл, захиа, гэрэл зургийг шалгаруулан ялагч тус бүрийг мөнгөн шагналын эрхээр урамшуулна. Та сайхан хайрынхаа тухай түүхийг бидэнд илгээгээд Гэгээн хосуудын баяраар хайртдаа санаанд оромгүй гэнэтийн сюрприз барих боломжийг бүү алдаарай. Мөн үүний зэрэгцээ бид та бүхэнд хайртдаа онлайнаар, тодруулбал Шууд.мн сайтаар дамжуулан Валентины баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна. Та ямар ч хэлбэрээр мэндчилгээгээ дэвшүүлж болох бөгөөд бид сайтдаа таны мэндчилгээг нийтлэх болно. Та илгээх хайрын түүх, зураг, мэндчилгээ зэргээ shuud_mn@yahoo.com хаягаар илгээнэ үү. Манай редакцийн утас 7013777 Танд амжилт хүсэе!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ