
Оюутнуудад сар бүр 70200 төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон. Өнөөдрийн байдлаар 84 сургуулийн 136,637 суралцагчийн нэг сарын тэтгэлгийн мөнгө болох 9.6 тэрбум төгрөгийг сургуулиудын дансанд шилжүүлээд байгаа аж. Ихэнх сургуулиуд өөрсдийн зүгээс шалтгаалах бэлтгэлээ базааж, тэтгэлгийг тараахад бэлэн болсон тул ирэх долоо хоногоос арилжааны банкуудаар дамжуулан тухайн банкин дахь оюутнуудын данс руу шилжүүлэх юм байна.
Эхний ээлжид нэгдүгээр сарын мөнгийг олгох ба хоёрдугаар сарын санхүүжилт орж ирмэгц энэ сарын тэтгэлгийн мөнгийг олгох аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ