
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь өнгөт металлын “Улаан”-ы ордыг түшиглэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанийн үйл ажиллагаанд хууль хяналтынхан шалгалт хийсэн билээ. Шалгалтын дүнг үндэслэн тус компанийн удирдлага болох БНХАУ-ын найман иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон юм. Учир нь тэднийг УМБГ-аас хууль бусаар ашигт малтмал олборлосон, эд зүйл хилээр нэвтрүүлсэн хэмээн сэжигтнээр татсан аж. Харин саяхан УМБГ-ын Ажлын хэсгийнхэн Дорнод аймгийн Дашбалбар сумыг зорьж, тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, экологид ямар хохирол учруулсан зэргийг тогтоохоор ажиллаж байна. Мөн хууль бусаар уран олборлож байгаа эсэхийг давхар шалгах аж.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ