
Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 11. Санчир гариг. Билгийн тооллын 19. Таван шар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн наран 07.56 цагт мандан 17.54 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, цэрэг, цагдаагийн үйлд сайн. Гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун ургаш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй учирна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ