“Монголын Нийгэмлэг” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

img

АНУ-ын Индианагийн их сургуулийн дэргэдэх “Монголын Нийгэмлэг”-ийн 50 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэ ойн хүрээнд олон ажил зохион байгуулсны нэг нь тус нийгэмлэгийн цахим сэтгүүлийн тусгай дугаар энэ онд нийтлэгдсэн байна. “Монголын Нийгэмлэг” нь 1961 онд Индианагийн их сургуулийн дэргэд байгуулагдсан ашгийн бус, төрийн бус байгууллага бөгөөд АНУ-д монгол судлал, монголын түүх, хэл соёлыг судлалыг дэмжих нь уг байгууллагын үйл ажиллагааны гол зорилго юм байна. “Монголын Нийгэмлэг” нь 2012 оны ээлжит Эрдэм шинжилгээний бага хурлыг Ази Судлалын Ассоциацитай хамтран Канадын Торонто хотноо ирэх сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ