
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадам энэ оны шилдгээ тодруулахаар бүтээлээ өчигдөр авч дууслаа. Энэ жилийн “Утгын чимэг” наадамд 100-аад уран бүтээлчдийн бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтаас шилдэг арван бүтээл ирэх долоо хоногт шалгарах юм байна. Эцсийн шалгаруулалтад үлдсэн бүтээлүүдийг уран уншлагын мастеруудын уншсаар энэ сарын 18-нд Хүүхэлдэйн театрт олны хүртээл болгох юм.
“Утгын чимэг-2012” наадмын тэргүүн байрын эзэн нэг сая төгрөгийн шагнал хүртэх бол удаах байруудын эзнийг 800, 600 мянган төгрөг хүлээж байна. Мөн уран уншигч тус бүр тусгай шагналтай юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ