
УИХ-ын чуулганы хоёрдугаар сарын 10-ны Баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан УИХ-ын Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны даргыг сонгох асуудлаар эхэлсэн.
Тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Ганбямбыг дэвшүүлсэн түр хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсны дараа нэр дэвшигчид асуулт тавих, тухайн асуудлаар үг хэлэх гишүүн гараагүй тул Н.Ганбямбыг дэмжихийг хүссэн түр хорооны саналын дагуу санал хурааснаар хуралдаанд оролцсон гишүүдийн 73,2 хувийн саналаар Н.Ганбямба түр хорооны дарга болов.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ