Хятадын мөнгөн дэвсгэрт дээр мөргөл үйлдэж буй муурын зураг байдаг
Хятадуудын ухаантнууд мөнгөн дэвсгэрт дээрээ бас л эвгүй алдаа гаргажээ. Гэхдээ энэ алдаа юу ямар нэгэн нууц утга агуулга байна уу гэдэг нь тодорхойгүй. Тодруулбал 100 юанийн дэвсгэртийг сайн харах юм бол мөргөл үйлдэж байгаа муурын зураг байдаг ажээ. Энэ зураг анх интернэтэд байршсан даруйдаа олны анхаарлыг татаад байгаа гэнэ. Харин 100 юанийн дэвсгэртийн талаар “зохион бүтээгчид” нь мөнгөн тэмдэгтийн хээ, хэмжигдэхүүнийг нарийн тооцоолж хийсэн ба муурны дүрсний талаар ямар нэгэн утга санаа агуулаагүй. Хэмжигдэхүүний улмаас ийм дүрс гарч ирсэн бололтой хэмээн тайлбарласан гэнэ. Н.Өрнө



СЭТГЭГДЭЛ БИЧИХ