Барьцаа хөрөнгөгүй иргэдэд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бий боллоо

img

УИХ-ын баасан гарагийн үдээс өмнөх чуулганаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль болон түүнтэй холбоотой Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн албан татварын  тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.2 хувийн саналаар баталсан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд боловсруулан гаргасан энэхүү хуулиар жижиг, дунд үйлдвэр эрхлэх хүсэл сонирхолтой ч барьцаа хөрөнгөгүйгээсээ болоод банкнаас зээл авч чаддаггүй иргэдэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн таатай орчин бүрдэж байгаа юм. Ингэснээр иргэд хүссэн хөрөнгийнхөө 60 хувийг Зээлийн даатгалын сангаас батлан даалт гаргуулан зээлж, үлдсэн 40 хувийг нь Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас зээлэх замаар үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжтой болж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Э.Бат-Үүл гишүүн Жижиг, дунд үйлдвэрийн сангийн зээл өгөхөд ЖДҮ өөрөө хөрөнгийн баталгаа болдог онцлогийг тайлбарлаад зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн асуудал дээр хүртэл улс төрждаг, ялангуяа орон нутагт намаар ялгаварлаад зээл өгөхгүй байх хүндэл тохиолддогийг шүүмжлээд  хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг сонгуулийн дараа гэж тавьж болох уу хэмээн асуусан юм.  Түүний хариуд хууль санаачлагдын нэг, ЭЗБХ-ны шинэ дарга Р.Буд: -Зээлийн барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжүүд арилжааны банкаар дамжуулан зээл авахад учирдаг бэрхшээл, энэ талаар болгоомжилж буй зүйлүүдийг хуульд бүрэн тусгасан тул айх юм байхгүй. Хууль хэрэгжих хугацааны хувьд “ердийн журмаар” гэж байгаа. Сонгуулийн өмнө ямар нэгэн зээл тараах боломжгүй тул болгоомжлох хэрэг байхгүй, ердийнхөөрөө явбал яасан юм бэ, харин “Газрын тухай хууль” яригдаж байгаа энэ үед газрыг нь эзэмшүүлээд түүгээр барьцаалан зээл олгох тухай таны санааг дэмжиж байна гэлээ. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

h:
07 ga gazaraa avaagui humuus yaah yum be hezee gazartai bolno doo
2013-02-26