Гэрэл зургийн гайхамшгууд
Техник технологийн хурдацтай хувьслын эрин зуун хэдий ч гэрэл зураг нь түүхийг хүүрнэн өгүүлэх төдийгүй сэтгүүл зүйн салшгүй томоохон төрөл болон хөгжсөөр буй. Фото сэтгүүл зүйн өнөөгийн хөгжилд хувь нэмэр оруулах, дэлхийн шилдэг гэрэл зургуудыг шалгаруулах, сурталчлах зорилгоор Нидерланд улсад 1955 онд байгуулагдсан Фото сэтгүүл зүйн нийгэмлэг жил бүр өөрийн нэрэмжит шилдэг гэрэл зургийг шалгаруулдаг уламжлалтай. Нидерландын эзэн хаанаас ивээн тэтгэдэг тус шагналын 2011 оны эзнээр Нью-Йорк Таймс сонины гэрэл зурагчин Самуэль Арандагийн өнгөрсөн намар Йемен улсад авсан гэрэл зураг тодорчээ. Арабын хаврын хувьсгалын давалгаанд өртсөн орнуудын нэг Йемен улсад ерөнхийлөгч Али Абдулла Салехын эсрэг олон нийт тэмцсээр улмаар суудлаас нь буулгаж чадсан юм. Зураг дээр мөргөлдөөнийг нүдээр үзэж, биеэр амссан нэгэн тэмцэгч эр ба түүнийг тэврэн суугаа гивлүүртэй эмэгтэйг харж болно. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж болох, хүн төрөлхтөний түүхийн нэгэн агшингхүний амьдралтай холбон мөнхлөж чадсан энэхүү гэрэл зургийг оны шилдэг хэмээн онцолжээ. Дээр дурдсанчлан 1955 оноос эхлэн оны шилдэг гэрэл зургийг тус нийгэмлэгээс шалгаруулдаг бон уламжлалтай. Тэгвэл та бүхэнд сонирхолтой байх болуужин хэмээн өдгөөг хүртэлх оны шилдэг гэрэл зургаар тодорсон гайхамшгуудаас түүвэрлэн авч нийтэллээ.
1955 оны буюу анхны шилдэг гэрэл зураг. Дани улсын гэрэл зурагчин Могенс фон Хавены мотоциклийн уралдааны үеэрх эгзэгтэй агшинг дурандаа буулгасан зураг.
1960 онд Японы социалист үзэлт улстөрч Инежиро Асанумаг оюутны хөдөлгөөний нэгэн гишүүн Токиогийн Хибаяа ордонд олны нүдэн дээр хөнөөж буй гэрэл зураг. Энэхүү гэрэл зургийг японы зурагчин Ясуши Нагао авч шуугиан дэгдээж байлаа.
1963 онд Вьетнамын ерөнхийлөгч Нго Дин Димийн буддизмын эсрэг явуулсан бодлогыг эсэргүүцэж өөрийгөө шатааж буй ламын гэрэл зураг. Энэхүү зургийг тэр үеийн нэрт гэрэл зурагчин Мальколм Браун авчээ.
1965 онд Японы нэрт зурагчин Киочи Савада энэхүү гэрэл зургаараа оны шилдгээр шалгарч байлаа. Америкийн бөмбөгдөлтөөс амь гарахаар тэмцэж Лок Туонг мөрнийг настай эх, гурван хүүгийн хамт гаталж буй вьетнам бүсгүйн зураг.
Хуягт тээвэрлэгчийнхээ араас олзлогдсон вьетнам эрийг чирсээр хөнөөсөн америкчуудын зургийг дурандаа буулгасан Киочи Савада 1966 онд хоёр дахь жилдээ дараалан шилдгээр тодорсон юм.
1968 он. Өмнөд Вьетнамын цагдаагийн офицер олзлогдсон вьетконгийг толгойд нь буудан хөнөөхийн өмнө. Гэрэл зургийг АНУ-ын зурагчин Эдди Адамс авчээ.
1971 он. Германы Саарбрукен хотод банкны дээрмийн хэргийн үеэр болсон буудалцаан гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлджээ. Гэрэл зургийг Вольфганг Питер Гёллер.
1972 он. Америк цэргүүдэд туугдан яваа вьетнам хүүхдүүд. Энэ гэрэл зургийг зөвлөлтүүд социлизмын үед америкийн эсрэг суртал ухуулгад ихээр ашиглаж байлаа.
1975 он. Бостоны нэгэн орон сууцанд гарсан гал түймрийн үеэр охинтойгоо хамт доош унаж буй эмэгтэй гэрэл зураг. Энэхүү эгзэгтэй агшинг Стэнли Форман буулган авчээ.
1980 он. Угандагийн өлсгөлөнд нэрвэгдсэн жаалын гар. Гэрэл зургийг Майк Уэллс.
1983 он. Газар хөдлөлтийн улмаас хүүхдүүдээ алдсан турк эмэгтэй. Гэрэл зургийг Мустафа Боздемир.
1987 оны БНСУ-ын сонгуулийн үеэр.
1989 он. Тянь Ань Миний талбайд жагсаж буй оюутны хөдөлгөөнийг дарахаар явсан танкын цувааг нэгэн эмэгтэй зогсоогоод буй нь. Гэрэл зургийг Чарли Коул.
1991 он. Персийн булангийн дайн.
1992 он. Өлсгөлөнгөөс хүүхдээ алдсан Сомали ээж.
1994 он. Руандагийн иргэний дайны хохирогч.
1996 оны Анголын иргэний дайны үеэр дүрвэгсдийн лагерьт тоглож буй хүүхдүүд. Гэрэл зургийг Францеско Зизола.
2000 он. АНУ дахь Мексикийн цагаачид.
2002 он. Ираны газар хөдлөлт.
2003 он. Иракийн дайн.
2004 оны цунамид эр нөхрөө алдсан энэтхэг эмэгтэйн гэрэл зураг.
2005 он. Нигерийн их өлсгөлөн.
2006 он. Израйлийн бөмбөгдөлтөд өртсөн Ливаны нийслэл Бейрут.
2011 он. Нью-Йорк Таймс сонины гэрэл зурагчин Самуэль Арандагийн Йемен улсад авсан гэрэл зураг.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ