Агаарын бохирдлын урьдчилсан мэдээг гаргадаг болно

img

 Цаг уур, орчны шинжилгээний газар, салбар харьяа байгууллага, хөдөө орон нутгийн Ус цаг, уур орчны шинжилгээний албадуудынхаа удирдах ажилтны зөвөлгөөн өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө. Зөвлөгөөнийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга  С.Энхтүвшин нээж үг хэлсэн байна Тэрээр өнгөрсон онд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар дурьдаад энэ онд хэрэгжүүлэх ажлын зорилтыг танилцуулжээ. Тухайлбал, шинээр нэвтрүүлсэн суперкомпьютерийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, 120 цагийн урьдчилсан мэдээг гаргаж, шуурхай үйлчилгээнд нэвтрүүлэх, нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааг боловсронгүй болгохоор төлөвлөжээ. Мөн үйлчилгээний ажлыг автоматжуулах төслийг БНСУ-ын Цаг уурын газрын дэмжлэгээр хэрэгжүүлэх, баруун бүсийн Ус цаг уур, орчны шинжилгээний зургаан албадыг өндөр хурдны шилэн кабелийн шүлжээнд холбох, агаарын бохирдлын урьдчилсан мэдээ гаргаж үйлчилгээнд ашиглах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр болсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ