Хуулийн байгууллагыг шинэчлэх төслийг хэлэлцлээ

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж хуулийн салбарын шинэчлэлтэй холбогдулан УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж буй зургаан багц хуулийн  эхний гурван багцын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хурлаар  хууль, шүүхийн  байгуулллагуудыг шинэчлэх чиглэлээр эрхзүйн орчинг бүрдүүлэх эхлэл болсон хуулийн төслүүдийг Байнгын хорооны гишүүд нэн хариуцлагатай хэлэлцэж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн зөвшилцсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дээр Байнгын хорооны дарга Д.Одбаяр өөрөө Ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд хорооны хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 66 саналын томьёолллоор санал хураалаа. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нараас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл дэх зарчмын 17, найруулгын шинжтэй 15 саналын томьёолллоор санал хураалт явуулав. Гурав дахь багц болох Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан 30 саналын томьёоллоор санал хурааж, хуулийн салбарын зарим нэр томьёоны талаархи зөрүүтэй ойлголтыг хэлэлцлээ. Олон нийтийн дунд ужиг хүлээлт үүсгээд байгаа хуулийн байгууллагын шинэчлэлтэй холбоотой эдгээр багц хууль нийгэмд шударга ёс тогтооход шийдвэрлэх  үүрэг гүйцэтгэх бөгөөд хууль батлагдан хэрэгжих хүртэлх шилжилтийн багагүй хугацаанд тус салбарын   ажилтнууд  болон нийт нийгмийн сэтгэлгээг өөрчлөх томоохон бэлтгэл ажил хийх шаардлагатай аж. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Хуулийн байгууллагыг шинэчлэхийн тулд ХЗДХЯ-ны удирдлага Нямдорж, тэр орлогч сайд Удвал нарыг өөрчлөхөөс эхлэх хэрэтэй.
2012-02-12