
Хүүхдийн эрхийг дээдлэх хандлагыг хэрэгжүүлж, хүүхдэд зориулсан нэрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ бий болгосон иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөний санаачилгыг алдаршуулах “Бойтогтой Монгол” үндэсний анхдугаар наадмын хаалтын ажиллагаа Монголын хүүхдийн ордонд болж байна.
Уг наадмыг “ETV” телевиз санаачлан, хамтран зохион байгуулагчаар ЗГХА-Хүүхдийн төлөө Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Монголын Радио Телевизийн Академи, аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө хэлтэс, Онцгой Байдлын газар, хэлтэс, Мэргэжлийн Хяналтын газар, Монголын Хүүхдийн Ордон зэрэг байгууллагууд ажиллаж байгаа юм.
“Бүүвэйн дуутай Монголын төлөө хамтдаа“ уриан дор зохиогдсон энэхүү наадмыг жил бүр уламжлал зохион байгуулж, Засгийн газрын хөтөлбөрт дэвшүүлсэн хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж буй олон нийтийн санаачилга, иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөнийг алдаршуулж байхаар болжээ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ