“Монголын эдийн засгийн форум”-д 1000 гаруй төлөөлөгч оролцоно

img

Гурав дахь жилдээ болох гэж буй Монголын эдийн засгийн форумын зохион байгуулалт болон бэлтгэл ажлын талаар өчигдөр албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Монголын эдийн засгийн форумын бэлтгэл ажил тодорхой төлөвлөгөөний дагуу эрчимтэй явагдаж байгаа гэдгийг оролцогчид хэвлэлийн хурлын эхэнд дуулгалаа. Түүнчлэн энэ удаагийн форумд гадна, дотны 1000 гаруй төлөөлөгчид оролцох төлөвтэй байгаа гэнэ. Гурав дахь удаагийн Монголын эдийн засгийн форумын хүрээнд гурван үндсэн чиглэл, 12 салбар хуралдаан явагдана. Энэ жилийн тухайд Инновацийн асуудал, ногоон хөгжил, ногоон өсөлт, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх тухай гэсэн гурван асуудлаар хуралдах аж. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ