Сургуулиудад шашин сургалт зохион байгуулахыг хориглоно гэв

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар олон жил ажилласан багш нарт тэтгэмж өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Засгийн газраас өргөн барьсан уг саналд хорин тав болон түүнээс дээш жил багшаар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа багшид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлэг олгох санал гарсан юм. Мөн сум, тосгоны сургуульд 10 ба түүнээс дээш жил багшилсан бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлгийг нэг удаа өгөхийг зөв шийдвэр хэмээн дэмжсэн. Үүнээс гадна шашны сургалттай дунд сургуулиудад ерөнхий эрдмийн хичээлийг заавал оруулах мөн ЕБС-д шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглох нь зүйтэй гэж хуралд оролцсон гишүүд үзлээ. Энэ хуулийг ирэх жилийн нэгдүгээр сараас мөрдөж эхлэхээр хуулийн төсөлд тусгаад байгаа юм. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mash zov huuhduuded yamr ch shashnii hicheel zaahiig horigloh heregtei.
2012-02-13