Ерөнхий сайд 800 ахмадыг хүлээн авч уулзлаа

img

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатар дүүргийн 800 ахмадыг Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр Ардын намын Бага хурлын гуравдугаар хуралдаанаар хэлэлцэж баталсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-өө ахмадуудад танилцуулсан юм. “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-т Монголын ирээдүйн 20 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлуудыг тусгасан гэдгийг онцлоод түүн дотор өндөр настануудад чиглэсэн арга хэмжээ олон байгааг хэлсэн юм. Мөн Төр Засгийн ажил ямар байгаа талаар ч ахмадуутай хуваалцсан юм. Сүхбаатар дүүргийн ахмадууд шатахуун өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэн даруй тогтворжуулах хэрэгтэйг түүнд уламжилсан юм. Мөн тэтгэврийг энэ сараас нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах тал дээр анхааря ажиллахыг, архидалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг хүслээ. Ахмадуудын хүсэлтийг сонссоны дараа Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд “цалин, тэтгэврийг энэ сард нэмэхээр ажиллаж байгаа. Төсвийн тодотголын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Архины үйлдвэрлэл худалдааг бууруулах чиглэл, баримталж байгаа. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, дунджаар 175 мянган төгрөгт хүргэнэ гэдгийг дуулгалаа. С.Батболд уулзалтын төгсгөлд “Ахмадуудын саналыг сонслоо. Ажил хэрэгч уулзалт болло гэж дүгнэж байна. Ахмадууд маань маш зөв санал, санаачилга гаргаж байна. Миний хувьд энэхүү уулзалтаас маш их урам авлаа” гэв. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нэг л бишээ:
УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай
2012-02-12
Зочин:
Ийм уулзалтад намынхаа гишүүн, өөрсдийгөө дэмждэг, тойрон хүрээлдэг хурал цугалаанд нь байнга оролцож гарын бэлэг авдаг хэдийгээ л оролцуулдаг болоод удаж байгаа шүү дээ.
2012-02-12
Ahmaduud, zaluuchuud nam namaaraa huvaagdaj, taltsaj olon jil bolloo. Nam-zasag mini geh namchirhsan uzel surtal odoog hurtel heveeree oorchilogdsongui. Namuudyg gishuunchlelgui bolgoh,Tusgaar togtnolyn ordon, huuchaar Leninii muzein barilgyg toriin omch bolgoh boltugai.
2012-02-11