
МонголУлсын гавьяат тамирчин Б.Наранбаатарыг Германы нэрийн өмнөөс барилдах нь гэсэн мэдээлэл гарч байгаа. Тэрбээр энэ жил болох Лондонгийн олимпод амжилттай барилдахын тулд хичээнгүйлэн бэлтгэлээ базааж байгаа.
Мэргэн буудагч Д. Мөнх баярыг урвуулсан германчууд чөлөөт бөхийн шилдэг тамирчныг маань мөнгөөр зодон урвуулах нь уу гэдэг анхаарал татаж байгаа юм.
Гавьяат тамирчин Германы Бундеслигт хоёр дахь жилдээ барилдлаа. Тэнд удаан хугацаагаар байрлаж, “Mongolia Open” -д ч оролцоогүй болохоор герман руу урвах нь гэсэн мэдээлэл гарсан бололтой.
Тэрбээр үүнийг үгүйсгэж “Монголд зарим хүн намайг гадны тамирчин болсон мэтээр андуу ойлгоод байх шиг байна. Тийм биш. Яг л нөгөө хөлбөмбөг, сагсан бөмбөгийн лигт легионерууд байдаг шиг Германд гурван сар гаруй хугацаанд байрласан юм.
Аваргын төлөө барилдаантай “Mongolia Open” давхцсан болохоор оролцож амжсангүй” гэж тайлбар хийж байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ