Уитни Хьюстон 48 насандаа таалал төгслөө
Холливудын алдарт жүжигчин, дуучин Уитни Хьюстон 48 насандаа таалал төгсчээ. Тэрээр Лос Анжелос дахь Беверли Хилтон зочид буудалд байрлаж байхдаа нас барсан тухай цагдаагийн албаныхан мэдээлсэн байна.
Нью-Жерси мужийн Неварк хотноо 1963 оны наймдугаар сарын 9-нд урлагийн гэр бүлд төрж өссөн Уитнигийн амьдралын төөрөг бурхнаас ивээгдсэн байсан гэж холливудынхан хэлдэг байж.
Арван нэгхэн насандаа Нью-Жерси хотын сүмд хоор дуу дуулж, урлагийн гараагаа эхэлсэн дуучин Уитни Хьюстон амьдралын эрээн бараан, элдэв бүхнийг амсч, ядарч туйлдахын эрхэнд урлагийн их ертөнцөөс хөндийрсөн боловч цуцашгүй арвин хүслээр дахин мэндэлсэн юм.
Дэлхийн хэмжээнд 140 сая хувь цомог борлуулж, бүх цаг үеийн шилдэг 100 дуучны жагсаалтад багтсан алдартай дуучин, жүжигчин билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ