
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 14-16 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагийн байдлаар 23 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.
Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа голын саваар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ