
ШУТИС-ийн 5960 гаруй оюутан “Хүний хөгжил” сангаас олгож буй 500 мянган төгрөгөө авч чадахгүй байгаа тухайгаа хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж, сэтгүүлчдэд хандаж байсан удаатай. Тэгвэл дээрх оюутнуудын асуудлыг нааштай шийджээ. БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр Ажлын хэсгийн дүгнэлт болоод оюутны ажил эрхлэлтийн тайлан зэргийг үндэслэн 63 дугаар тушаал гаргасан байна. Тушаалд “ШУТИС-ийн бакалаврын ангид элсэн, батлагдсан сургалтын хө төлбөрөөр суралцаж буй хавсралтад заасан нэр бүхий оюутнуудыг өдрийн ангийн суралцагчаар тооцсугай” гэжээ. Ингэснээр тус сургуулийн II ээлжийн ангийн оюутнууд “Хүний хөг жил” сангийн 500 мянган төгрөг болоод оюутны тэтгэлгээ ч авах боломжтой болов.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ