Өнөөдөр луу өдөр

img

Аргын тооллын хоёрдугаар сарын 13. Сумъяа гариг. Билгийн тооллын 21. Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн наран 07.54 цагт мандан 17.57 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйл эхлэхэд сайн. Гүүр тавих, газар ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ