
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас Төрийн ордны "Б" танхимд эхэлнэ.
Өнөөдрийн хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийхээр төлөвлөжээ.
Мөн 16.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан "В" танхимд болно.
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах "Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, Дэд хорооны даргыг сонгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ