Байнгын хороодын хамтарсан хуралдаан болно

img

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 14.00 цагаас  Төрийн ордны "А" танхимд эхэлнэ. Уг хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах "Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж хамтарсан санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах "Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээр"-ийн төслийг мөн дээрх байнгын хороонд хүргүүлэх аж. Үүний дараа      Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан "А" танхимд үргэлжилж "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн  анхны хэлэлцүүлэгийг хийхээр төлөвлөөд байна. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ