Төрийн сангийн хэлтсийн дарга албан тушаалын хэрэгт шалгуулж байна

img

Төсвийн мөнгө шамшигдуулсан байж болзошгүй  Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж яллах дүгнэлт үйлдсэн ч  өнгөрөгч 2011 онд  аймгийн прокурор нь хэрэг үүсгэхээс татгалзсан юм. Гэвч Улсын ерөнхий прокурорын даалгавраар түүний  албан тушаалын хэргийг  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дахин шалгаж эхэлсэн билээ. Эл хэргийг сэргээн шалгах болсноор Увс аймгийн Иргэдийн хурлын дарга Д.Батсайхан, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Норовсамбуу нар ч хариуцагчаар татагдсан аж. Дээр нэр дурдагдсан албан тушаалтнууд бүгд  төсвийн 600 сая төгрөгийг завшсан хэрэгт Э.Цасчихэртээ хамтдаа шалгуулж эхэлсэн байна. Э.Цасчихэр нарыг  Нарийны голын 325 км, Тээлийн голын 75.3 км гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгож барьсан гэсэн үндэслэлээр анх хэрэг үүсгэсэн юм. Түүнээс гадна Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон бусад албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн Б 26 сая төгрөг завшиж, үрэгдүүлэх боломж олгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан”, 150 дугаар зүйлд заасан “Төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн” гэсэн зүйлчлэлээр ял төлөвлөж магадгүй  болжээ. Мөн  Э.Цасчихэр нь өөрийн эзэмшлийн  “Мөнхжин- Өргөө”ХХК-иа мэдүүлэхгүй нууж, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.4 дэх заалтуудыг зөрчсөн аж. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
aimaar amitad
2012-02-13