Өнөөдөр болох зарим үйл явдал

img

-Монголын анхны богд Өндөр гэгээн Занабазарын эрдэм шинжилгээний бага хурал болно. -Хүүхдийн номын ордонд цагаан сарын баярыг тохиолдуулан урамшуулалтай худалдаа зохион байгуулахаар болжээ. -Нийслэлийн шүүхийн Давж заалдах шатны шүүхэд 12 хэргийг хянан хэлэлцэнэ. -Валентины өдрийг тохиолдуулан “Хайр бол дэлхий” бүжгийн шоу болно. Уг шоунд “Сарны чулуу” чуулгын уран бүтээлчид оролцоно. -Сүхбаатар дүүргийн Өсвөрийн дүүргийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн болно. -Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг угтан МҮЭСТО-д “Цагаан сар-2012” хямдралтай, өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн худалдаанд Монголд үйлдвэрлэсэн төрөл бүрийн хүнс, бэлэг дурсгал, бэлэн хувцас зэрэг бүхий л бүтээгдэхүүнийг нэг дор дэлгэх юм байна. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ