П.Орхон Яшар Догугийн нэрэмжит чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Туркийн алдар бөх Я.Догугийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн хоёр төрлөөр 2012 оны хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Турк улсын Анкара хотод болж дууслаа.
Энэ тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаярын удирдлага дор 3 бөх оролцсон юм.
Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 15 орны 205 бөх өрсөлдсөнөөс 60 кг-ийн жинд барилдсан спортын мастер Батчулууны Батмагнай нэгдүгээр тойрогт туркийн бөх Режеп Акташт оноогоор ялагдаж дагах барилдаанд азербайжаны бөх Жабраил Хасановыг хожиж оросын бөх А.Анисимовт 0:5, 1:0, 0:1 оноогоор ялагдсан бол спортын мастер Нармандахын Лхамгарваа нэгдүгээр тойрогт казакстаны бөх А.Бакеевт 0:1, 0:2 онооны харьцаагаар дийлджээ.
Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 8 орны 40 бөх өрсөлдсөнөөс 55 кг-ийн жинд зодоглосон спортын мастер Пүрэвдоржийн Орхон нэгдүгээр тойрогт туркийн бөх Зейнел Йылдырымтэй таарч ялагдсан ч дагах барилдаанд хожил авч хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний дүн
Эрэгтэй
55 кг 1. Махмуд Магомедов /Азербайжан/ 2. Ведат Булдук /Турк/ 3. Галиб Алиев /Азербайжан/ 3. Кайыржан Бейсебаев /Казахстан/ 60 кг 1. Александр Богомоев /ОХУ/ 2. Режеп Акташ /Турк/ 3 Айал Анисимов /ОХУ/ 3. Мохамед Сайд Ахмад /Иран/ 17. Н.Лхамгармаа /Монгол/ 28. Б.Батмагнай /Монгол/ 66 кг 1. Якуп Гёр /Турк/ 2. Мустафа Кайя /Турк/ 3. Жабраил Гасанов /Азербайжан/ 3. Мейсан Насири /Иран/ 74 кг 1. Мэтт Жентри /Канад/ 2. Сёнер Демирташ /Турк/ 3. Ашраф Алиев /Азербайжан/ 3. Айхан Сужу /Турк/ 84 кг 1. Жамал Мурзаи /Иран/ 2. Сердар Бёке /Турк/ 3. Эрмек Байдуашев /Казакстан/ 3. Мейсам Мустафажокар Мейсам /Иран/ 96 кг 1. Хетаг Гозюмов /Азербайжан/ 2. Шарип Шарипов /Азербайжан/ 3. Жеймс Бергман /АНУ/ 3. Фарук Аккуюн /Турк/ 120 кг 1. Таха Акгюль /Турк/ 2. Фардин Масуми /Иран/ 3. Али Гюрбуз /Турк/ 3. Жабер Садех-Заде /Иран/Эмэгтэй
48 кг 1. Маргиет Багомедов /Азербайжан/ 2. Камаль Алиева /Азербайжан/ 3. Сумуе Сезарь /Турк/ 3. Мерве Кенгэр /Турк/ 51 кг 1. Наталья Буду /Молдав/ 2. Бурку Кебик /Турк/ 3. Анжела Дороган /Азербайжан/ 3. Елана Туркан /Молдав/ 55 кг 1. Зейнел Йылдырым /Турк/ 2. Днём Бедиа /Турк/ 3. Пүрэвдоржийн Орхон /Монгол/ 3. Каракус Кангюль /Турк/ 59 кг 1. Хафизе Сахин /Турк/ 2. Дарья Юльмаз /Турк/ 3. Хатинь Мушу /Турк/ 3. Марина Есану /Молдав/ 63 кг 1. Елиф Жале /Турк/ 2. Ирина Нетреба /Азербайжан/ 3. Сеним Торку /Турк/ 3. Айасель Кан /Турк/ 67 кг 1. Сиклет Члое /Турк/ 2. Неслихан Улисей /Англи/ 3. // 3. // 72 кг 1. Станка Златёва /Болгар/ 2. Наталья Палмарчук /Азербайжан/ 3. Ясемин Адар /Турк/ А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ