77 хувийн хэрэгжилттэй ажиллаж байна гэв

img

ЗТБХБЯ дээр зохион байгуулж байгаа 70 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан 54 ажил байгаа бөгөөд хэрэгжилтийн байдал нь 77 хувьтай байна гэсэн мэдээллийг тус яамнаас өгч байна. Бусад гүйцэтгэгч шалгараагүй 17 ажлуудын хувьд үнэлгээ хийж байгаа 5, тендер зарласан 3, зураг төсөл боловсруулж байгаа 2, тендер зарлах боломжгүй төсвийн тодотголоор санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зарлах боломжгүй 5, тендер зарлах боломжгүй, зураг төсөл боловсруулах санхүүжилт байхгүй 1 төсөл арга хэмжээнүүд байгаа юм байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрх шилжсэн 72 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан 67, гэрээ байгуулах зөвшөөрөл авахаар Сангийн яаманд хүргүүлсэн 1, зураг төсөл боловсруулж байгаа 4 төсөл арга хэмжээнүүд байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ