
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж захирамж гарган УИХ-ын намрын чуулганыг завсарлах хугацааг сунгасан билээ.
Учир нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай багц хуулийн төслүүд, мөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг ойрын үед хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.
Гэвч УИХ-ын намрын чуулганыг маргааш орой өндөрлүүлэхээр болсон байна. Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод хуралдаад маргааш чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааныг товложээ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ