
Бензиний үнэ өнгөрсөн сард үндэслэлгүйгээр 260 төгрөгөөр огцом нэмэгдсэн. Дээрх огцом үнийн өсөлтийн буруутныг тогтоох ажлын хэсэг ажиллаж, Засгийн газраас Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Ц.Амарсайхан, орлогч дарга байсан Ц.Амараа нарыг ажлаас нь чөлөөлсөн.
Ц.Амарсайхан, Ц.Амараа нарыг ажлаас нь чөлөөлөх тухай “Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 23 дугаар тушаал”-ыг хууль бус хэмээн үзэж Ц.Амараа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаж үзээд, ЭБЭХ-ний сайдын гаргасан тушаалыг хуульд бус хэмээн үзсэн байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ