Төрийн албаны зөвлөл Засгийн газрын захиалгыг буцаалаа

img

Монгол Улсын Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд хандан Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн газар, Цөмийн энергийн газар, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах захиалга ирүүлжээ. Тиймээс  Төрийн албаны зөвлөл  хуралдаад  Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн газрын даргыг сонгох  сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлалаа. Энэ албан тушаалд өөрийгөө тэнцэнэ гэсэн өөртөө итгэлтэй хүмүүс  Төрийн албаны зөвлөлийн  сайтад байрлуулах анкетыг бөглөж  ирэх  сарын 15-16-нд шалгалт орж болох юм байна. Харин Цөмийн энергийн газрын дарга, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргыг сонгон шалгаруулах боломжгүй байна гээд захиалгыг  Засгийн газарт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан С.Энхбат Сүхбаатар дүүргийн шүүхэд ханджээ. Шүүхээс  уг асуудлыг шүүхээр шийдвэрлэх хүртэл Цөмийн энергийн газрын даргын албан тушаалд хэн нэгнийг томилохгүй байхыг Монгол Улсын Засгийн газарт, энэ орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулахгүй байхыг Төрийн албаны зөвлөлд бичиг хүргүүлжээ. Стандартчилал, хэмжил зүйн газрын даргаар ажиллаж байсан Г.Гантөмөрийг үндэслэлгүй ажлаас халсан гэсэн бүх шатны шүүхийн шийдвэр гарч  ажилд нь эргүүлэн томилохыг тогтоогоод байгаа юм. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Төрийн албанд авилгачид байна ууу ШАЛГААРАЙ
2012-05-12