Баяртай, хайрын дууч шувуухай

img

Алдарт дуучин Уитни Хьюстоны фэнүүд төдийгүй америкчууд, дэлхий дахинаараа харамсан гашуудсаар, хэвлэлүүд Хьюстоны эмгэнэлээр дүүрч байна. Хьюстоны охин 18 настай Бобби Кристина Браун ээжийнхээ гэнэтийн үхлийг сонсмогц ухаан алдан унаж эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээг CNN уламжилсан байна. Хьюстон өнгөрсөн жилийн Грэмми дээр охиныхоо хамт ирж байсан юм. Дуучны гэнэтийн үхлийг попын хаан Майкл Жексоны үхэлтэй зүйрлүүлэн шуугиж байна. Уитни Хьюстоны яг нэг сарын өмнө “LA Times” сонинд өгсөн ярилцлагаас түүний амьдрал төсөөлснөөс хавьгүй хүнд байгаа тухай фэнүүд нь мэдэж авсан юм. Тэрбээр “ганцаардаж, энэлсэн уйтай өдрүүдийг арай ядан өнгөрөөж буй” тухайгаа дэлгэсэн. Үнэхээр түүний амьдралын хагаст нь агуу их авьяасынхаа хүчээр гайхалтай их амжилтын оргилд гарч, хүн бүхэн түүнийг тойрон хүрээлж явсан цаг үе байхад хагаст нь гэр бүлийн таагүй уур амьсгал, хар тамхинд донтож үхлийн даваан дээр очсон цаг мөчүүд гээд хар бараан дурсамжууд агуулагдаж байсан юм. Хэт их алдрын оргилд гарсан одууд гэр бүлийн аз жаргалыг төдийлөн амсалгүй хорвоог орхидгын бас нэгэн жишээг тэрбээр биеэрээ үзүүллээ. Манай дэлхийн ямар ч дуучны хүсээд хүсээд тэр бүр авч чадамгүй, тоолж барамгүй олон гайхалтай шагналууд нь түүний амьдралын аз жаргал байгаагүй.  Хьюстоны амьдралын сүүлчийн мөчүүдэд түүнтэй хамт хэн ч байгаагүй. Түүнд амьдралынх нь хамгийн үнэт зүйл бол охин нь л байсан. Энэ талаараа ч тэрбээр ярьдаг байлаа. Холливудын од Кевин Костнертай хамт гол дүрд нь тоглосон “Бие хамгаалагч” хэмээх киног нь монголчууд андахгүй. Түүний амьдралын нэгээхэн хэсэг энэ кинонд бодитоороо өрнөсөн ч гэх мэдээлэл байдаг. Хьюстонг сүүлийн жилүүдэд нэрд гарч эхэлж буй зарим саваагүй залуу дуучид хэвлэлүүдээр “зөнөг эмгэн” гэх мэтээр нэрлэж олны анхаарлыг татаж байлаа. Дуучныг хар тамхитай тэмцэж үхэл амьдралын заагт байхад нь хүртэл зарим хэвлэлүүд түүнийг элдвээр хэлж бичиж байсан. Магадгүй түүний амьдралыг америкийн шар хэвлэлүүд там болгосон ч гэх. Ямартай ч хүн төрөлхтөний дундаас гайхамшигт дуу хоолойгоороо тодорсон Хьюстон амар амгалангийн орондоо очлоо. Магадгүй үүнийг л тэр сүүлчийн мөчүүдэд хүсэж байсан ч юм билүү. Хьюстонгүй Грэмми Хөгжмийн ертөнцийн топ шагнал болох Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны урд өдөр алдарт дуучин Уитни Хьюстон таалал төгссөн тухай харамсалтай мэдээ түгсэн. Өчигдөр үдэш Лос-Анжелост эхэлсэн 54 дэх удаагийн Грэммийн тайзнаа гарч нижигнэсэн алга ташилтын дор гайхамшигт хоолойгоо эгшиглүүлж буй Хьюстоныг харах аз үзэгчдэд дутлаа. Америкийн хөгжмийн ертөнцийн бүх цаг үеийн шилдгийн шилдэг эмэгтэй дуучин, дэлхий нийтээрээ дуу хоолой, гайхалтай уран бүтээлийг нь бахархан шагшдаг домогт дуучин 48 насандаа таалал төгссөн мэдээ BBC, CNN-ээс эхлүүлээд олон улсын томоохон хэвлэлүүдийн нүүр хуудсыг дүүргэж байна. Беверли Хиллзийн “Беверли Хилтон” зочид буудалд амьсгаа хураасан байдалтай байхыг нь олсноос хойш энэ эмгэнэлт мэдээг гэр бүлийнхэн нь баталснаар албан ёсоор зарлагдсан юм. Тэр даруйд нь Грэммийн шагналын ёслолын ажиллагааг зохион байгуулах комиссынхон Хьюстоны үүргийг дуучин Женифер Хадсонд шилжүүлжээ. Ёслолын ажиллагааны нээлт болон хаалт бүхэлдээ эмгэнэлийн үгсээр дүүрэн байх аж. Дуучин Брюс Спрингстин, хөтлөгч, реппер LL Cool J нар үзэгчид болон хуран цугларсан олонтой хамтдаа домогт дуучны араас залбирал хийж байна. Ийнхүү 54 дэх удаагийн Грэмми хөгжмийн ертөнцийн хамгийн тод одоосоо хагацсан уур амьсгал дунд болж өнгөрөх нь. Дуучны гэнэтийн үхэлд гадны ямар нэгэн шалтгаан байхгүй хэмээн цагдаагийн газраас мэдэгдээд буй. Дуучинтай хамгийн сүүлд уулзсан хүмүүс түүний биеийн байдал тун давгүй байсан хэмээн мэдүүлжээ. Гэсэн ч оддынхоо үхлийг дуулиан болгож элдвийг ухаж төнхөж, сэрдэх дуртай америкчууд гадны ямар нэгэн нөлөө бий эсэх талаар хэдийнэ ангуучлаад эхэлжээ. Дуучны цогцсыг хадгалж буй Беверли Хиллзийн Седарс Синай эмнэлэг болон цагдаагийн газар, дуучны сүүлчийн мөч өнгөрсөн Беверли Хилтон зочид буудал  хэвлэлийнхний бүслэлтэд өртөөд байна. Дуучны үхлийн тухай мэдээлэл түгмэгц түүний твиттер хуудсанд  2,481,652 эмгэнэл илэрхийлсэн жиргээ тавигдсан тухай CNN мэдээлж байна. Селин Дион, Бейонси Ноулз, Жанет Жексон, Мэрайя Кери, Бритни Спирс, Кристина Агуилера, Элтон Жон, Йоко Оно, Келли Роуленд, Кевин Костнер, Адель, Саймон Коуэлл, Бруно Марс гээд уртаар урсах оддын нэрс бүхий эмгэнэл хэвлэлүүдээр урссаар л. Твиттер, фэйсбүүк хуудаснууд дуучны зургаар дүүрчээ. Америкийн хөгжмийн сувгууд, радиогоор Хьюстоны "Үүрд би чамд хайртай" дуу уянгалсаар байгаа тухай мэдээлсээр. Агуу хайрын гайхамшгийг хосгүй дуу хоолой, уран бүтээлээрээ магтан дуулж хүн төрөлхтнийг дагуулсан дууч шувуухай минь баяртай. О.Нар Time сэтгүүлээс Уитни Хьюстоны хамгийн алдартай  дуунуудыг нэрлэснийг та бүхэнд сонордуулья.     “Saving All My Love For You” http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ewxmv2tyeRs

“How Will I Know”

  http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=m3-hY-hlhBg

“Greatest Love Of All”

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=IYzlVDlE72w “I Wanna Dance with Somebody (Who Loves Me)” http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=eH3giaIzONA

“Didn’t We Almost Have It All”

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=2PqCi-nQLWk

“One Moment in Time”

  http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=96aAx0kxVSA

“I’m Your Baby Tonight”

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=kdSNyYxPAd4

“I Will Always Love You”

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=8QaI-M9sxW4

“I’m Every Woman”

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=H7_sqdkaAfo

“Run to You”

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=h9rCobRl-ng

“Exhale (Shoop Shoop)”

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=wrTuV4Szxzo                  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
Sain duuchniig bitgii MUUL!!!saihan bvhniig ni dursaj YV!!!tiim chadvar baina uu???
2012-06-24
mmm:
ygd zaaval buh humus uhsenihen daraan ingedeg ym be? amid baihad n bid buhen tuunig setgeliin demjleg ugdug bsn bol udiid tegehgui ch bsn ym biluu! humuusee amid bhd n l hairlaj surii thuu!
2012-02-14
ЗОЧИН:
World is so cold !!! so sad !!!
2012-02-13
unen unen
2012-02-13
Chi muu mal chamd har tamhi baisan ch chinii gahai honshoor dutna za iljigee
2012-02-13
ashli:
yanaa uneheer haramsaj bn. uh eheer haramsaj bn. goe duuchin baisan ymsan.
2012-02-13
УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай
2012-02-13
unen unen
jagaa:
UM MA NI BAD ME HUM
2012-02-13
уншигч:
Хар тамхи тэвчээргүй хүнд зориулсан гэдэг Агуу дуучины сайхан амьдралыг хар тамхи хөндөлдөх юм даа
2012-02-13
ББ:
ХЭТ ӨНДӨРТ ГАРСАН ХҮН ГАЗАРТ ХАМГИЙН ЧАНГААР УНАДАГ ГЭЖ ЭНЭ ДЭЭ. НЭР ХҮНДЭЭ ХАМГААЛЖ ЯВЖ ЧАДАХГҮЙ АРХИ ХАР ТАМХИТАЙ ОРООЦОЛДОЖ ЯАДАГ БАЙНАА. ХАР ТАМХИНЫХАА ХҮЧЭЭР Л ӨНДӨРТ ГАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ДОО.
2012-02-13
Chi muu mal chamd har tamhi baisan ch chinii gahai honshoor dutna za iljigee
fan:
i decided long ago Never to walk in any ones shadow If I fail, if I succeed At least I live as I believed No matter what they take from me they can't take my Dignity aguu ugtei duu
2012-02-13
der:
elerhiilii- ILERHIILII. CHI HEDDUGEER ANGI TUGSSUN MAL WEE
2012-02-13
zochin:
emgenel elerhiilii
2012-02-13
der:
elerhiilii- ILERHIILII. CHI HEDDUGEER ANGI TUGSSUN MAL WEE
Tupac shakur:
Har tamhi gej iim l hortoi baigaam daa
2012-02-13
Jack:
Mash ih haramsaj bn.. Burhnii orond taiban noirsoh boltugai...
2012-02-13
bayarmaa:
Sain duuchin shoo haramsaltai ym. buh duund n durtai
2012-02-13
der:
“I Will Always Love You”
2012-02-13