Нүүдлийн эмнэлгийн тоног төхөөрөмжтэй танилцав

img

ХБНГУ-ын  Wietmarschen хотод өнгөрсөн сарын 29-ний өдрөөс энэ сарын 06-ны өдрүүдэд  эмнэлгийн яаралтай тусламжийн автомашины “WAS” үйлдвэр дээр Монгол улсад нийлүүлж байгаа нүүдлийн гурван эмнэлэгтэй танилцах сургалт болжээ. Сургалтад их эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн  инженер, жолооч нар хамрагджээ. Уг нүүдлийн эмнэлгийг рентген, шүд, ерөнхий эмчилгээний эмнэлгийн чиглэлээр тусгайлан тоноглосон байна. Сургалтанд хамрагдагсад нь  автомашины  хүчин чадал, үзүүлэлтүүд, засвар үйлчилгээ,  аюулгүй ажиллагааг хангах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хөдөлгөөнгүй бэхлэх, явуулын эмнэлгийн тоног төхөөрөмжийг  ажиллуулах зэрэгт суралцжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ