Канад Улсын прокурорын байгууллагатай хамтрав

img

Ховд аймгийн төв Жаргалант суманд Улсын Ерөнхий Прокурорын газар, Канад Улсын прокурорын байгууллагатай хамтран 2012 оны 2 дугаар сарын 9,10 –ны өдрүүдэд “Мэтгэлцээн, прокурорын хяналт, Канад улсын туршлага “ сэдэвт 2 багц цагийн сургалтыг Ховд ,Увс, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурор ажилтнуудыг оролцуулан явууллаа. Сургалтыг Канад улсын прокурорын байгууллагын зөвлөх ,прокурор Вэнди Кавана, Улсын Ерөнхий Прокурорын туслах Г.Эрдэнэбат нар эрхлэн явуулсан бөгөөд хатагтай Вэнди Кавана нь Канад улсын прокурорын байгууллагын ахмад туршлагатай ажилтны нэг юм. Хатагтай Вэнди Кавана 1985 онд Simon Fraser-ийн Их Сургуулийн Криминологийн болон Сэтгэлзүйн ангид суралцаж баклаварын зэрэг эзэмшсэн, 1988 онд Албертийн Их Сургуулийн хуулийн ангид суралцаж баклаварын зэрэг эзэмшсэн бөгөөд 1991 оноос эхлэн Канад улсын Britisn Колумба мужийн прокурорын газарт цагдаагийн хэрэг бүртгэх мөрөдн байцаах ажилд хяналт тавьж орон нутгийн дээд шүүхээр хэлэлцдэгдэх хэргүүдийн шүүх хуралдаанд оролцож , иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх , прокурорын газрын захиргааны албыг удирдах зэрэг ажлыг хийж гүцэтгэж ирсэн байна. Тэрээр прокурорын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа ажээ. Дээрхи багц цагийн сургалтын дараа прокурор ажилтнуудад зохих гэрчилгээ “сертификат “ өгөгдөх бөгөөд сургалтын материалыг СD болон бусад байдлаар харьяа прокурорын газруудад хүргүүлэх юм . Энэ төрлийн сургалт 2012 оны 02 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Улаан баатао хотноо мөн явагдах бөгөөд нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрын нэр бүхий прокурорууд оролцох ажээ.                                                                                                                УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН                                                                                                                       ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ