
Өнгөрсөн онд өрнөсөн “Атрын III аян”-ы үр дүнд манай улс чамлахааргүй улаан буудайн хураан авсан. Монгол Улсаас БНХАУ-д экспортлох улаан буудайны ургамал хорио цээрийн нөхцлийг холбогдох байгууллагын хооронд 2011 онд амжилттай тохиролцсоны дагуу дотоодын хэрэгцээнээс илүү гарсан улаан буудайг БНХАУ-д экспортлох гэрээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан, БНХАУ-ын "Тэнда тян жу” компаниийн хооронд байгуулав. Уг гэрээг байгуулсан нь газар тариалангийн үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээлийг нээх, дотоодын улаан буудайн үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ Монгол Улс өөрийн хэрэгцээнээс илүү гарсан буудайг экспортлох замаар дэлхийн хүнсний хангамжид өөрийн хувь нэмрийг оруулах эхлэл тавигдаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ