
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцээд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг Монгол Улсаас Унгарт суух Элчин сайдаар томилох шийдвэр гаргажээ.
Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болдыг Монгол Улсаас Австрали улсад суух Элчин сайдаар томилуулахаар болсон байна. Түүнчлэн Италид ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар, Египетэд ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Б.Одонжил нарын долоон хүнийг Элчин сайдад нэр дэвшүүллээ.
Дээрх нэр дэвшигчдийг үдээс хойш байнгын хорооны хурлаар хэлэлцүүлж, маргааш УИХ-ын чуулганаар Элчин сайд нарын сүүлийн томилгоог батлах ажээ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ