
ХБНГУ-ын Wietmarschen хотод эмнэлгийн яаралтай тусламжийн автомашины “WAS” үйлдвэр дээр Монгол улсад нийлүүлэгдэж буй нүүдлийн гурван эмнэлэгт ажиллах их эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, жолооч сургалтад суужээ. Сургалтанд хамрагдагсад нь автомашины хүчин чадал, үзүүлэлтүүд, засвар үйлчилгээ, автомашины аюулгүй, хэвийн ажиллагааг хангах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хөдөлгөөнгүй бэхлэх, цахилгаан үүсгүүрийн хэвийн ажиллагааг хангах, явуулын эмнэлгийн тоног төхөөрөмжийг ажиллуулах,засвар үйлчилгээг хэрхэн хийх талаар суралцав. ХБНГУ-ын эмнэлгийн яаралтай тусламжийн автомашины “WAS” үйлдвэрт зохион бүтээсэн тэвшийг Volkswagen маркийн крафтерийн суурин дээр байрлуулан уг гурван автомашиныг бүтээсэн аж. Тус эмнэлгийн автомашинд нүүдлийн рентген, нүүдлийн шүд, нүүдлийн ерөнхий эмчилгээний эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тусгайлан тоноглогдсон юм байна.
Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ