Хийлч Дээгийгийн “Алтан намар” дууны клипний зураг авалтаас
Сэлэнгийн шаргалтсан тариан буудайн дунд хийлч Дээгий шинэ клипнийхээ зураг авалтыг хийжээ. Намрын улиралтай холбоотой хуучин дууг шинэ хувилбараар болгож байгаа гэж зураг авалтын багийн гишүүн нь бидэнд нууц задалсан. Олны хүртээл болсон дуу болох Алтан намар хэмээх алдартай дууны шинэ хувилбар гэсэн. Энэхүү дууны үгийг МУСГЗ Д.Цэдэв аяыг Монгол Улсын хошой шагналтан, Ардын жүжигчин Н.Жанцанноров зохиосон байдаг. Энэ дууны клипийг Suspens transmition студын чадварлаг уран бүтээлчид хийж байгаа гэнэ. Ингээд хийлч Дээгийгийн шинэхэн дууны шинэхэн зурагнуудыг толилуулж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ