Буу гаргажээ
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын автозамын уулзвар дээр Нийслэлийн хот тохижилтын газрын гэрээт анчин 29 настай Т гэгч “зам руу шахлаа” гэсэн шалтгаанаар бусад руу ОХУ-д үйлдвэрлэгдсэн “ТОЗ-7801” маркийн калибрь буу тулгаж айлган сүрдүүлж танхайрсан хэрэг гарсан байна. Түүнийг хэргийн газраас зугтааж, Тасганы овооны орчимд явж байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулжээ. Эл хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ