Г.Батдэлгэр нарын таван наймаачин шүүгдэнэ

img

БНХАУ-д элэг нэгтнээ худалдсан хэрэгт татагдсан Г.Батдэлгэр нарын таван хүн нөгөөдөр  шүүгдэнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Тогоохүү, Э.Энэбиш, А.Цэлмэг, Л.Данзанноров, Ё.Өнөрбаяр, Г.Оюунцэцэг, С.Дондов, Э.Оюун нар оролцох юм байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

CAAZ OG
2013-02-03