Бүх нийтийн цэвэрлэгээтэй

img

Монголын үндэсний уламжлалт сар шинэ цагаан сарын баярыг хоггүй цэвэр угтаж, Нийслэлийн иргэдийн ая тухтай баярлах, амрах нөхцлийг бүрдүүлэхээр бүх нийтийн их цэвэрлэгээг  зохион байгуулах юм байна. Цэвэрлэгээ  маргаашнаас энэ сарын 19-ний  хооронд явагдах бөгөөд дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, нийслэлд  үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм. Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд дүүргүүдэд байгуулагдсан ажлын хэсэг хяналт тавьж ажиллах бөгөөд цэвэрлэгээний ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж, цэвэрлэгээнд оролцоогүй БААН-ийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, холбогдох хуульд заасны дагуу торгууль тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэвэрлэгээнд оролцоогүй талаар мэдээлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллах ажээ. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Зарим хороод цагаан сараар заавал заваан хог цэвэрлүүлэх гэж хогын цэг шинээр нэмж үүсгэж байна аа. БЗ дүүргийн 13 р хорооны дүүргийн 7 р гудамжинд ихээс их хогын цэг бий боллоо. Хорооны хэсгийн ахлагчаас эхлүүлээд холбогдох хүмүүст ингэж хог бөөгнүүлэх нь зохисгүй байгааг хэлхэд " Ингэхгүй бол болохгүй " гэсэн хариу өгөөд сууж байна аа. Айл айлаас нь хогоо авхад болоод байсан ядаж л гудамж цэвэр байдаг байсан. Энэ их хогон овоо нь хорооны ганц хүүхдын тоглоомын дэргэд байна, Одоохон дулаарч хүүхдүүд гадаа тоглох нь ихсэнэ. Манай монголчууд сайн юманд дасахдаа удаан. Муу юмыг зуршил болгохдоо хурдан хүмүүс болохоор тэр үүсгэсэн хогын цэг нь 13 хороонд мөнх байх болно байх даа.
2012-02-14