Энэтхэг, Гүржид Израйлийн элчин рүү халдлаа

img

Израйль Ираны харилцаа улам хурцадлаа. Өчигдөр Энэтхэг болон Гүрж улсад байрлах Израйлийн элчин сайдын яамны ажилтнуудын машинд бөмбөг дэлбэлсэн халдлага гарлаа. Энэтхэгийн Шинэ Дели хотноо байрлах Израйлийн элчингийн ажилтны эхнэр, энэтхэг жолоочийн хамт зорчиж явсан машинд бөмбөг тэсэрсэн бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Мөн ойр хавьд явсан хоёр хүн дэлбэрэлтэд өртөн шархджээ. Яг энэ үед Гүржийн нийслэл Тбилис хотноо мөн л Израйлийн элчингийн ажилтны машинд байрлуулсан бөмбөг дэлбэрчээ. Аз таарч дэлбэрэлтийн үед бөмбөг байрлуулсан машинд хүнгүй байжээ. Гүржид болсон дэлбэрэлтээс шархдаж, гэмтсэн хүн байхгүй хэмээн тус улсын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Энэхүү хоёр дэлбэрэлтийн улмаас Израйль болон Ираны угийн хурцадмал харилцаа улам эгзэгтэй болж ирлээ. Израйль улс өөрийн элчин сайдын яамдууд руу хийсэн уг халдлагын гэм буруутнаар Иран улсыг буруутгаад байгаа юм. Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Иран улсыг “Дэлхийн терроризмын үүр уурхай” хэмээн нэрлэж, энэхүү халдлагын хариуцлагыг хүлээх ёстой гэлээ. Мөн тэрбээр Израйль улсын эсрэг халдлага хийсэн ямар ч улс, террорист хүчинд хариуцлагыг нь хатуу өгнө хэмээн ширүүхэн мэдэгдэл хийгээд авлаа. Харин Ираны гадаад хэргийн яамнаас уг мэдэгдлийнх нь хариуд “Баримтгүй, хий дэмий худал үгс” хэмээн үл тоосон мэдэгдэл хийсэн байна. Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Рамин Мехманпарастын хэлснээр “Иран улс терроримын эсрэг үзэл баримтлалтай бөгөөд үүний эсрэг хатуу тэмцэл хийдэг, Гүрж болон Энэтхэгт гарсан халдлагууд нь манай улстай холбоогүй бөгөөд Израйлийн талаас зориудын санаатай хийж буй өдөөн хатгалга” хэмээжээ. Өчигдөр гарсан халдлагаас болоод ийнхүү Израйль, Ираны харилцаа хурцадлаа. Одоогоор Шинэ Дели болон Тбилис дэх халдлага болсон газарт Тель-Авиваас тусгай шинжээчид очоод байгаа бөгөөд нарийвчилсан үзлэг хийж байна. Шинэ Делигийн халдлагын газраас тэсрэх бөмбөг байршуулсан этгээдүүдийн хурууны хээ олдсон тухай мэдээлэл хамгийн сүүлийн байдлаар цацагдаад байна. Үүнийг Энэтхэгийн албаны эх сурвалжаас мэдээлжээ. Мөн халдлагын буруутнаар Израйльчууд Иранаас гадна Ливаны Хезболлахыг сэжиглэж байгаа гэнэ. Өчигдөр гарсан дэлбэрэлтүүдээс яг нэг хоногийн өмнө буюу ням гаригт Хезболлахын удирдагч агсан Имад Муньяхын амиа алдсаны нэг жилийн ойн өдөр байсан байна. Имад Муньяхыг Сирийн Дамаск хотод байх үед нь машинд нь бөмбөг дэлбэлж хөнөөсөн юм. Үүний буруутныг Хезболлахчууд Израйлийн тагнуулын алба Моссадыг буруутгадаг юм. Энэтхэг, Гүржид Израйлийн элчингийн эсрэг гарсан халдлагын дараа Тель-Авивт нэгэн мэдээлэл ирсэн гэнэ. Энэ нь Азербайжан, Тайландад израйль иргэдийн эсрэг халдлага үйлдэхээр завдаж буй тухай мэдээ аж. Тиймээс тус улсуудад яаралтай шуурхай арга хэмжээ авсан ба үүний үр дүнд Тайландын цагдаа нар израйль иргэдийн эсрэг халдлага хийхээр төлөвлөж байсан байж магадгүй Хезболлахын гишүүдийг баривчилжээ. Яг одоогий байдлаар Израйлийн гадаад хэргийн яамнаас дэлхийн бүх улс орнуудад байдаг өөрийн элчин сайдын яамны хамгаалалтаа чангатгасан байна. О.Нар  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай
2012-02-14
ene bol usa giin nuuts ajillagaa yaj 9sarin11 shig tusgai ajillaga yawulsan shig zuil yeronhido delhig neg tom corporation barij bga gej oilgodog
2012-02-14
аль хажим:
писда минь би бол гөлөг хихихи
2012-02-14
AMERIK IZRAIL MANDTUGAI:
IRAN BOL HYATADIIN HAMSAATAN LALIIN TERORIZMIIN UUR UURHAI IRANIIG USTGAJ HYATAD ZEREG HUNII ERHIIG BOOGDUULAGCH ULSUUDAD HATUU SANUULGA OGCH ERH CHOLOOT ORNUUDIIN SUR HUCHIIG UZUULEH HEREGTEI TEGEHGUI AVILGAL DARANGUILAL HUNII ERHIIG BOOGDUULDAG GAJ SISTEMUUD DAVRAN OOGSHIH BOLNO AMERIK IZRAILUUD BOL DELHIIN HAMGIIN SHUDARGA HUCHIRHEG ULSUUD IZRAIL 2-HON SAY HUNTEI MORTLOO OORTOO DAISAGNASAN 2 TERBUM HUNTEI ARAB IRAN ZEREG LALIIN ORNUUDAAS HEZEE CH AIDAGGUI
2012-02-14