
Энэ оны эхний нэг сард 6015 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс 852 төрөлтөөр буюу 14,2 хувиар нэмэгджээ. Төрөлт Булган, Өмнөговь, Сүхбаатар, Увс аймгуудад буурсан бол бусад аймаг, хотод нэмэгдсэн байна. Нийт төрсөн эхчүүдийн 10.7 хувь малчин, 12.9 хувь оюутан, ажилгүй эхчүүд 48.7 хувийг эзэлж байна. Нийт төрөлтийн 92.7 хувийг эх барих эмэгтэйчүүдийн эмч, 2.6 хувийг их эмч, 4.45 хувийг эх баригч бага эмч, 0.04 хувийг бага эмч, 0.2 хувийг мэргэжлийн бус хүн төрүүлсэн гэсэн судалгаа гарчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ