
Беверли Хиллзийн цагдаагийн газраас Уитни Хьюстоны үхлийн талаар албан ёсоор мэдээлэл гаргалаа. Энэхүү мэдээлэлд Уитни Хьюстоны үхлийн шалтгааныг живж амиа алдсан хэмээн шинжээчид тогтоожээ. Учир нь дуучныг угаалгын өрөөндөө ванн дотроо амиа алдсан байдалтай байхыг олжээ. Урьдчилсан шинжилгээгээр дуучныг усанд орж байх үедээ ухаан алдсан ба энэ нь амиа алдах шалтгаан болсон хэмээн цагдаа, болон шүүх эмнэлгийн мэдээлэлд дурдагджээ. Алдарт дуучныг оршуулах ёслол ирэх долоо хоногт Нью Жерсид болно.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ