Эрүүл мэндийн үйлчилгээнд 9.3 тэрбум төгрөг төсөвлөжээ

img

“Монголын Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл бүрдлээ. Хүний хөгжлийн сангаас хөрөнгө гаргаж, хүн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдах ажилд нийт 9.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хүний хөгжлийн сангаас бэлэн бусаар олгогдох мөнгөний 1.000.000 төгрөгтэй дүйцэхүйц үзлэг, оношилгоо, эмчилгээг иргэн бүр жилд нэг удаа хийлгэх, төрөлжсөн мэргэжлийн тусламж, ялангуяа өртөг өндөртэй оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжтой. Тиймээс хүн өөрөө л эрүүл мэнддээ анхаарч, цаг зав гаргаж чадвал, төр тааламжтай нөхцөл боломж бүрдүүлсээр байгаа” гэж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон хэлж байна. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүхэлд нь өөрчилж, ороор бус оношийн бүлгээр санхүүжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалтай иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гэрээр эмчлүүлэх, амбулаторийн үзлэгт хамрагдах, оношилгоо, хийлгэх, уламжлалт  болон рашаан сувиллын тусламж үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тарифийн хэмжээг тусламж, үйлчилгээний нэр төрлөөс хамааран, 10-50 хувь хүртэл нэмэгдүүлсэн байна.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ