Иргэдэд Тавантолгойн 1072 хувьцаа олгох төслийг дэмжлээ

img

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нарын өргөн мэдүүлсэн  Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах замаар зарим асуудлын тухай УИХ-ын 39-р тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд Тавантолгойн ордын нийт хувьцааны 20 хувийг иргэдэд олгох саналыг тусгаад байгаа билээ. Дээрх тогтоолын төслийг хуралд оролцогч гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан юм. Ингэснээр иргэн бүрийн Хүний хөгжил сангийн дэвтэрт нэг сая хүртэл төгрөгийн хувьцаа гэсэн бичилтийг хийхээр болж байгаа юм.  Харин сургалтын төлбөр хэлбэрээр хоёр удаа тус бүр 500 мянган төгрөгөөр нийт нэг сая төгрөг авсан оюутнууд, сая төгрөгөө бэлнээр авах өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэвтэрт хасалт хийсэн бичилт дахин хийхээр болж байгаа юм байна. Ингэснээр тэдгээр иргэдэд Тавантолгойн хувьцаанаас хүртэх боломж хаагдаж мэдэхээр болоод байгаа аж. Бусад иргэд хувьцаагаа бэлэн мөнгө болгоно гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалж IPO хийхээс өмнө Засгийн газарт худалдаж болох юм. Засгийн газар  иргэдээс хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж аваад үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн нэрлэсэн үнээр нь санал болгон худалдахаар төсөлд тусгаад байгаа юм. Үүний дараа Тавантолгойн тогтоолыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болж үдээс хойш Эдийн засгийн байнгын хороогорор хэлэлцэхээр боллоо. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэж, үдээс хойш 15.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэхээр болсон юм. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene zasgiin gazar UIXural icneecnee. ard irgedee ted nariig ecesguutex xeregtei bainaa
2012-02-14
536 shirheg huvitsaag 1000 000 tugruguur ynelj baisan chini odoo 1072 huvitsaag ch bas 1000 000 aar yneleh yum genee Luivarchid chini tegeed oyutanuudad bol yu ch hurteehgyi ahmaduud bolon hugjliin berhsheeltei hymyyst saya tugrug ugch amiig ni taglaad nemej olgogdoh yostoi 536 shirheg huvitsaag ni ynegyi luivardaad busad irged huvitsaa bish mungu avyaa gevel 1072 huvitsaag chini 1000 000 tugruguur solij ugdug ilbe uzuuleh yum genee Anh bol 536huvitsaa= 1000 000 harin odoo bol 536+536=1000 000 Ene tusul gegcheeree halhavchlan tavan tolgoin huvitsaag ynegyidyylj uursduu luivardah deeremdeh ov meh gargaj baina
2012-02-14
энэ даварсан тз-н авгайг таних л юм байна.тэр хүүхдүүд нь ч гэсэн дээ өөрсдөө компаны захирал аятай их л давилуун пээдгэр бацаанууд байдгийн,хүн хүнд аархсан баярхсан зэвүүн бацаанууддаа,манай ээж ИТХ-н дарга та нар яадгийн гэж л ярьдаг хүүхдүддээ
2012-02-14
УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай
2012-02-14
harin tiimee adgiin luivarchid uulna ankh 2.500.000 tugrugtei tentseh belen mungu huvitsaa ugnu gee bizdee. ard irged mini ahij ene novshnuudad bitgii huurtaarai. bid buhen 6 dahi udaagaa songuuli uguh gej bnshdee uhaantai l songooroidoo.
2012-02-14
зочин:
Ёстой адгийн луйвар гэж энийг хэлэх байх
2012-02-14