
Эр зүрхэн дундуур хайрын шүүдэр асгасан
Энхрий хонгор чинийхээ амрыг эрье. Сайн байна уу? Хайрт минь. Урьдын адил шүлгээ бичиж , чамайгаа санасаар...
Цөөрөмд унасан сартай нь хамт
Цөмийг нь уучихья аа би энэ оддыг
Цөхрөнгөө бартал уйлсан ч эргэж ирэхгүй хайрын
Цөлөгдсөн тэр оддыг тэнгэрт гялалзахыг тэвчихгүйнэ
Энгэр заамаар шургалах шунаг хаврын салхинаас
Эгшин бүрт зангирах нулимс амтагдаад болохгүйнэ
Эр зүрхэнд шуургалах гунигт тэнгэрийн үүлстэй
Энхрий чиний харц, жаргал нүүгээд болохгүйнэ
Хэнз зүүдэнд айлчилсан гэрэлт сормуустай дагина минь
Хэтэрхий алс сэтгэлд чинь туньж үлдсийм болохоор
Хэзээ мөдгүй асгарах энэ нулимсан борооноос урьтаж
Хэн нэгнийг тэврээд асгартал уйлмаар санагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ