Тэр их үзэсгэлэнтэй

img

Тэр их үзэсгэлэнтэй, гүн цэнхэр нүдэндээ Тэнгэр нуусан харцтай Тэр их үзэсгэлэнтэй,гэнэн цагаан хацартаа Тэнгэрийн солонго шиг инээмсэглэлтэй Тэр их үзэсгэлэнтэй,гэрэлт сормуустай Тэнгисийн зүүд шиг лусын төрхтэй Тэр их үзэсгэлэнтэй, саран хөмсөгтэй Тэндээ гунигаа зангидах тэвчээртэй Тэр их үзэсгэлэнтэй, сарнайн өнгөт Тийм сайхныг амсуулагч гоо тансаг уруултай Тэр их үзэсгэлэнтэй,он цагийн борооноор Түмэн эрсийн зүрхнээ дурлалын улаан шүхэртэй Тэр их үзэсгэлэнтэй, орь залуухан болоод Түүдгийн гал шиг дүрэлзэгч омголон хайрын шүлэгтэй Тэр их үзэсгэлэнтэй,энхрий яруу хоолойдоо Тэртээ холын нууцлаг бүүвэйн дууны уянгатай Тэр их үзэсгэлэнтэй, эр зүрхэн дундуур нулимс унагаад одсон Тэсгим хүйтэн шөнийн эмзэг ягаан гунигтай Тэр их үзэсгэлэнтэй... Д.Бат-Эрдэнээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ezenten:
zailaach chadadgiim bol ilvvg bichih ni yacii muu bandi. chi ene shvlgiin haana ch hyrehgvi. amjilt hogshoo goe ymaa
2012-02-14
cuutan:
laitai yamar goy ym be taniltsah ymcan
2012-02-14
baaya:
ene chin jinhene tancag shvleg bndaa. hair newt medregdcen iim yruu nairagt bi hairtai zaluu min amjilt.ergvvtcen tolognvvd chamd ataarhahdaa l iim teneg ym bichee biz dee
2012-02-14
nnn:
eeoe ingej tenegtehee bolimoor yumaa... boon halil hairtai hunee shuleg shigee hairlaj chaddaggui baij neeh dursleh durtai
2012-02-14
ezenten:
zailaach chadadgiim bol ilvvg bichih ni yacii muu bandi. chi ene shvlgiin haana ch hyrehgvi. amjilt hogshoo goe ymaa