Аня

img

Цас будрахад малгайгаа авч зогсоод Цааш одох хөлийн чинь чимээг Бодолдоо сонсном Аня Цаа буга мартагдсан ойд зүүрмэглэх Цаст уулын цагаан гацаанд би Зүрхээ гээнэм. Чиний төлөө Цаг хугацаа хөлдөж он цаг зогсмоор Цал буурал ертөнцөд би Ганцаараа шатнам. Моддын дор Цантсан сормуусаа буулган , нүдээ анихыг чинь мэдрээд Царсан төглийн чөлөөнд би Диваажинг харнам Аня Царцуу мөчирт үлдсэн ганц навчны шаналантай Цагийн салхин дор нүцгэн модод Бороо зүүдэлнэм Аня Цатгалан баавгай нойрсох гүн тайгын санаашрал Цаанаа л нэг нууцлаг түмэн оныг дурснам Эмзэг сэтгэлээс одох гутлын чинь мөрүүд Эр зүрхэн дундуур гуниг зурнам Аня Цээжин тольтноо хунгийн далавчаар сэлүүрдэх Цэнхэр нүдний чинь харцанд хавар цаг үзэгднэм Цэл залуу нас, гоо үзэсгэлэнгий чинь өмнө Цэлсхийн тусах гэрлээс хан тэнгэр зүсэгднэм.Аня Д.Бат-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BATSUURI:
cak bna ene malnuudiin vgiig bvv toogooroi. tenegvvd l yruu nairag oilgolgv holdvv yum yridag ym.eye chin l gegeen medremj
2012-02-14