Шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 843-аар нэмэгджээ

img

Эрүүл мэндийн газраас гаргасан мэдээгээр өнгөрсөн сард  6033 хүүхэд мэндэлсний энэ нь 51.3 хувь нь эрэгтэй, 48.7 хувь нь эмэгтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 843 хүүхдээр нэмэгдэж, Өвөрхангай аймагт гурван ихэр хүүхэд төржээ. Харин төрсөн хүүхдийн 4.2 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн байна. Тухайн сард улсын хэмжээнд нийт 131136 хүүхдийн жинг эмч нар үзжээ. Үүний дүнд нийт хүүхдийн 0.65 хувь нь туранхай, 0.52 хувь нь тураалтай байгаа бөгөөд өсөлтийн хоцрогдолтой хүүхэд 0,9 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ